Thursday, October 6, 2016

Эхний текстийн орчуулга
Техник хангамж
Компьютерийг бүрдүүлдэг техник хангамжийн функц нь дараах 5 ангилалд хувааж болно:
-          Оролт
-          Хадгалах
-          Үйл ажиллагаа
-          Удирдлага
-          Гаралт
Дээр дурьдсан дараах чиг үүргийг хэрэгжүүлэх хэсэг нь:
·         Оролтын хэсэг: Энэ хэсэг нь компьютераар боловсруулахын тулд өгөгдөл болон програмыг оруулдаг. Энэ нь хүний нүд болон чихтэй адил юм.
·         Хадгалах хэсэг: Энэ хэсэг нь орж ирсэн өгөгдөл ба програмыг хадгалдаг. Энэ нь хүний тархины санах ойн хэсэгт адил юм.
·         Арифметик хэсэг: Энэ хэсэг нь програмын зааврын дагуу хадгалагдсан өгөгдөл дээр тооцоо, шийдвэр явуулж байна. Энэ нь хүний тархины бодох хэсэгт адил юм.
·         Удирдлагын хэсэг: Энэ хэсэг нь оролтын хэсэг, хадгалах хэсэг, арифметик хэсэг, гаралтын хэсгийг хянадаг. Энэ нь хүний төв мэдрэлийн системтэй адил юм.
·         Гаралтын хэсэг: Энэ хэсэг нь компьютерийн боловсруулалтын үр дүнг хүний ойлгож чадах хэлбэрээр гаргадаг. Энэ нь хүний гар болон амтай адил юм.
Удирдлагын хэсэг болон арифметик хэсэгийг нэг хэсэг мэт ажилуулдаг учраас тэднийг процессор эсвэл төв процессорын хэсэг гэж нэрлэдэг. Оролт, гаралт, тусгах, хадгалах төхөөрөмжинд хамааруулахын тулд “peripheral devices” ерөнхий нэр томъёог ашигладаг. Мөн хадгалах хэсгүүдийг функцээс нь хамааран үндсэн болон туслах санах ойн төхөөрөмжид хуваана.
(1)        RAM (Random Access Memory)
Шуурхай санах ой өгөгдлийг бичих, унших боломжтой хагас дамжуулагч санах ой юм. Компьютер унтарсан үед хадгалагдсан өгөгдөл устана. Энэ шинж чанарыг түр зуурын гэж нэрлэдэг.  Үндсэн санах ойн хэсгүүд нь шуурхай санах ойг бүрдуулдэг учраас, процессор уншиж, хаягийг зааж санамсаргүй байдлаар гол хадгалах нэгжийн мэдээллийг бичиж чадна. Шуурхай санах ойг динамик санах ой  болон статик санах ой болгон ангилдаг.

 DRAM (Dynamic RAM)
DRAM нь битээр дүрслэгддэг бөгөөд конденсатор цэнэглэгдсэн (төлөв 1) эсвэл (төлөв 0)-үү гэдгээс хамаараад мэдээллийг хадгалдаг. Хэлхээнүүд энгийн бөгөөд жижиг учир нь багтаамжтай RAM-уудыг хямд өртөгөөр бүтээх боломжтой байдаг. Гэсэн хэдий ч конденсаторт хадгалагдаж буй цэнэг хэсэг хугацааны дараа алдагддаг учир санах ой тогтмол давтамжаар дахин бичигдэх хэрэгтэй. Энэхүү үйл ажиллагааг сэлбэлт гэдэг. Нэгэн цагт DRAM-ууд үндсэн хадгалалтын хэсгээр ашиглагддаг байсан. Гэвч өдгөө тэднийг принтер болон бусад төхөөрөмжүүдийн оролт гаралтын хэсгийн хадгалалтын хэсгээр ашиглагдаж байна.
SDRAM (Synchronous DRAM)
IC технологийн процессийн болон процессуудын хүчин чадлын нэлээдгүй өсөлтийн үр дагаварын улмаас хадгалалтын хэсгийг бүрдүүлэгч DRAM-уудын үйл ажиллагааны хурд процессоруудын хурдтай эн зэрэгцэж чаддаггүй. Энэхүү шалтгааны улмаас процессорын ажиллагааны хугацааг илтгэх гадаад цагийн сигнал DRAM дээр байрладаг бөгөөд сигналын синхрончлолын дагуу төвөгтэй хаяг тогтоолтууд багасч  бас хялбар болсноор  DRAM-уудыг өндөр хурдаар ашиглан хөгжих боломжтой болсон. Энэ төрлийн DRAM-уудыг синхрон DRAM хэмээн нэрлэдэг.
ƒ SRAM (Static RAM)
SRAM-ууд flip-flop гэж нэрлэгддэг хэлхээтэйгээр бүтээгддэг. Flip-flop нь өмнөх болон тухайн цаг мөчийн оролтын дагуу гаралтыг тодорхойлдог бөгөөд хэлхээн дэх 1, 0 гэсэн төлвийг хадгалж чаддаг. Өгөгдөл компьютерыг унтрах хүртэл алдагддаггүй учир санах ойн сэлгэлт хэрэггүй юм. Гэсэн хэдийч SRAM хэлхээнүүд төвөгтэй учир санах ойн багтаамж нь DRAM-ынхаас бага мөн үнэ нь өндөр байдаг. Гэсэн хэдийч үүний ажиллах хурд өндөр бөгөөд процессорууд болон үндсэн санах ойн хэсэгт агуулагдах регистер зэрэг төхөөрөмжүүдэд ашиглагддаг.
(2)     ROM (Read Only Memory)
ROM бол зөвхөн унших зориулалт бүхий хагас дамжуулагч санах ой юм. Програмууд болон өгөгдөл эхнээсээ ROM-д хадгаладдаг учир компьютер унтрах хүртэл хадгалагдсан мэдээлэл устдаггүй. Энэхүү шинж чанарыг төрийн бус хэлбэлзэл гэж нэрлэдэг.
 Mask ROM
Нийлүүлэгч рүү илгээгдэхээс өмнө програмууд болон өгөгдөл аль хэдийн Mack ROM-д бичигдсэн байдаг учир хэрэглэгч ямар ч програм болон өгөгдлийг нэмж чадахгүй Mack POM-ууд тоглоомын кассетууд болон  IPL(Initial Program Loader) компьютерыг асаахад ашиглагддаг програмын санах ойгоор хэрэглэгддэг.
User programmable ROM
Хэрэглэгч програмчлах боломжтой ROM нь ROM-ийн нэг төрөл гэвч нийлүүлэгч рүү илгээгдэхээс өмнө үүнд юу ч хадгалагдаагүй байдаг учир хэрэглэгч нэг удаа үүн дээр өгөгдөл бичиж болдог. Програмчлагддаг ROM-уудын дараах төрлүүд байдаг.
-          PROM (Programmable ROM): Нэг л удаа өгөгдөл бичигдсэн бол арилгаж болдоггүй.
-          EPROM (Erasable PROM): Энэ нь хэт ягаан туяагаар арилгагддаг бөгөөд ийнхүү дахин бичиж болдог.
-          EEPROM (Electrically Erasable PROM): Энэ нь програмын цахилгаан хүчдэлээр арилгагддаг бөгөөд дахин бичигдэх боломжтой.

EEPROM нь дижитал камерын зургийн өгөгдлийн регистрээр ашиглагддаг. Нөгөөтэйгүүр энэ нь мөн IC картуудын хадгалалтын хэсэгт хэрэглэгддэг.

No comments:

Post a Comment